Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жил, Хан Хэнтий чуулгын 40 жилийн ойд зориулсан "Түүхэн Тоонто" АДБ-ийн Хан Хэнтий чуулгын аялан тоглолт Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Улаанбаатар хотод болсон тоглолтод Хан Хэнтий чуулгаас төрөн гарсан алдар гавьяатнууд, УДБЭТ-ийн балетчид, Улсын филармонийн морин хуур чуулга, Улаанбаатар театрын бүжигчид, Цагаан лавай чуулга, Хөсөгтөн хамтлаг, Дэлхий хамтлаг, МУСТА мөрөөдлийн театрын Г.Алтаншагай, МУСТА фантастик жүжигчин продакшны жүжигчин Ж.Алтаншагай нар урилгаар оролцжээ.