ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ
Архи дарсны мөн чанар, хор уршгийг харуулах, улмаар хүмүүс өөрсдийнхөө хүчин чармайлтаар л энэ хорт уснаас ангижирч амар тайван амьдралаа эргүүлэн авчирч болохыг хүүхэд багачуудад үлгэрийн хэлбэрээр уран сайхны аргаар илэрхийлэн ойлгуулах зорилготой.
Уламжлалт лекц, танхимын сургалт, дэлгэцийн хэлбэрээр биш бодитоор мэдрүүлэх уран сайхны, жүжгийн хэлбэрээр илүү бодитоор нөлөөлөх, хүмүүжил олгох ач холбогдолтой.
ТОВЧ УТГА САНАА
Эрт дээр үед хүн төрөлхтөн хорон муу бүхнээс ангид, жаргалтай сайхан амьдарч байв. Харин хүмүүсийн өвчин зовлон, атаа хорсол, хэрүүл тэмцлээр өлсөж цангасан албин чөтгөрүүд нэгэн “Хортой ус” бүтээн хүмүүст уулган ухаан санааг нь эзэмдэж амьдралыг нь там болгож орхино. Ертөнцийн хаан эзэн энэ бүхэнтэй тэмцэж хүүхдүүдээ аврах хэдий ч нэгэнтээ хортой усанд автсан хүмүүс бүр мөсөн салж чадсангүй.
5000 жилийн дараа хортой усанд автсан хүн төрөлхтний дунд аав ээжийгээ архинд алдсан Алдар хүүгийн хүсэлт гуйлтыг сонссон Ертөнцийн хааны Ханхүү түүнтэй уулзсанаар Албингийн хаан болон архинд донтсон хүмүүстэй хүмүүсийн итгэл сэтгэлээр зэвсэглэн тэмцэж, ялан дийлж байгааг уран үг хэллэг, дуу бүжиг, гэрлийн шийдлээр илэрхийлдэг гурван бүлэгт драмын бүтээл.