Жил бүрийн 11-р сарыг СУАЖЗЯ-с "Соёлын бүтээлч сар" болгон зарладаг бөгөөд нэг сарын хүрээнд хүүхэд залуус, иргэдэд соёлын болон өв уламжлалыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг шат дараатайгаар хийдэг билээ. 2025 онд түүхэнд гавъяа байгуулсан алдарт зүтгэлтнүүдийн мэндэлсэн ой давхцаж байгаа бөгөөд Монгол бахархал уриан дор Монгол улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдсэн соён гэгээрүүлэгч, эрдэмтэн мэргэдийн үйл хэрэг, үзэл санаа, бүтээл туурвилыг таниулахаар зорин ажиллаж байна. Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц онцлог, эх хэл, түүх, өв соёл, ёс заншил, уламжлалт арга ухаанаа хадгалан хамгаалж өвлөн уламжлуулах, түүхэнд гавъяа байгуулсан алдарт зүтгэлтнүүдийн мэндэлсэн ой, мөн түүхэн чухал үйл явдлуудын ач холбогдол, үнэ цэнийг олон нийтэд таниулж иргэд, хүүхэд, залуучуудад Монгол бахархал эх оронч үзэл үндэсний дархлааг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа юм.
Энэ удаад бид бүхэн нэрт Соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт, академич Б.Ренчиний амьдрал уран бүтээлээс хүргэсэн "Од Мөндөр" сувгийн контентийг хүргэж байна.