Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.9.2 дахь заалт “Аймаг орон нутгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартнуудын уран бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх”-ийн хэрэгжилтийг хангах, бусад мэргэжлийн театр, чуулгын уран бүтээлчдийн болон өсвөрийн хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, урын санг баяжуулах, туршлага солилцох, олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Хан Хэнтий чуулгын хөгжмийн багш асан МУУГЗ Д.Гомбын нэрэмжит гоцлол болон цөөхүүл хөгжимчдийн улсын 2 дугаар уралдааныг 2026 оны 5 дугаар сарын 8, 9 ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Манай уралдаан А буюу мэргэжлийн, Б буюу сонирхдын гэсэн хоёр төрлөөр насанд хүрэгчид болон өсвөрийн хөгжимчдийн дунд зохион байгуулагдна.



Мөн та бүхэнд уралдаанд ороцогчдын тоглох "Дуулалт буриад" бүтээлийн нотыг хүргэж байна.