Хөгжмийн шилдэг бүтээл шалгаруулах 42 жилийн түүхтэй "АЛТАН НАМАР-2024" хөгжмийн наадамд манай Хан Хэнтий чуулгын хөгжимчид орон нутгийн театр, чуулгуудаа төлөөлөн оролцож байна.
Уг наадамд манай Хан Хэнтий чуулгаас гадна Монгол улсын консерватор, ЗХЖШ-ын дэргэдэх "Үлгэр жишээ" үлээвэр найрал хөгжим болон гоцлол хөгжимчид оролцож байгаа юм.
Наадам энэ сарын 9-ний өдрийн 18 цагаас Улсын филармонийн концертын танхимд болно.