Хэнтий аймагт анх удаа өсвөрийн циркчдийн "VI ИХ НААДАМ" Хан Хэнтий чуулгын тайзнаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадамд Монголын циркийн 15 байгууллагын 100 гаруй өсвөрийн циркчид авъяас чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
6-12 насны ангилал
Хүрэл унага-Royal студи” Агаарын цагираг”
Мөнгөн Унага-Пирамид “3 хос цагираг”
Алтан унага- Шинэ студи “Бугын дүүлэл”
13-18 намны ангилал
Хүрэл унага-Эрдэнэцэцэг багштай “Цэцэгс студи”
Мөнгөн Унага-Zola bros “Чимэг цэцэгс студи
Алтан унага- Пирамид студи “Ремен тэнцвэр”
Өсвөрийн циркчдийн 6-р их наадмын Гран При шагнал “Монголын циркийн хөгжлийн төв” 15 охид тус тус эзэллээ.
Мөн тэмцээний үеэр Хан Хэнтий чуулгын дэргэдэх Хан Сэнтий Цирк нь Монголын циркчдийн холбооны албан ёсны гишүүн байгууллага боллоо. Түүнчлэн Хан Сэнтий циркийн жүжигчин, циркийн дугуйлангийн багш Б.Эрдэнэмөрөн шилдэг багшаар шалгарлаа.
Хан Хэнтий нутгийнхаа нэрийн өмнөөс анх удаа циркчдийн тэмцээнд авъяас чадвараа сорин өрсөлдсөн циркийн дугуйлангийн бяцхан жүжигчид, шавь нартаа баяр хүргэж сурлага, урлагийн өндөр амжилт хүсье
. Мөн Хан Хэнтий чуулгыг зорин ирж 2 өдрийн турш циркийн урлагийг шимтэн баясч жаргаж үзсэн заал дүүрэн бяцхан хүүхдүүд, эцэг эхчүүддээ баярлалаа.













