"Талын түмэн адуу 2024" өвлийн эвэнт өнөөдөр Чингис хотод нээлтээ хийлээ. 10 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадмын хамтран зохион байгуулагчаар Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга оролцож байгаа бөгөөд фестивалын нээлтийн үйл ажиллагаанаас хийсэн фото сурвалжлага хүргэж байна. Дашрамд дурьдхад энэ жилийн наадам Хан Хэнтий чуулгын дэргэдэх "Их хаадын морьт хүрээ" аялал жуулчлалын цогцолборыг түшиглэн зохион байгуулагдаж байгаа билээ.



