ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН АЛБАН ХААГЧИД МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Монгол хэлний тухай хуульд Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн албан хэргийг кирилл, үндэсний гэсэн хос бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсан.
Энэ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн албан хаагчийн үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Насан туршийн суралцахуйн төвөөс Хан Хэнтий чуулгын албан хаагчдад “Монгол бичгийн анхан шатны сургалт” зохион байгуулж байна.
Анхны шатны сургалтын хувьд үсгээ нүдлэх, унших бичих чадварыг эзэмшүүлэх бөгөөд сургалт нийт 4 сарын хугацаанд үргэлжилж гэрчилгээ гардуулна. Үргэлжлүүлээд байгууллага хамт олны зүгээс дунд болон ахисан түвшний сургалт авахыг хүсвэл үргэлжлүүлэн заах боломжтой юм байна. Сургалтыг Насан туршийн суралцахуйн төвийн Монгол хэл, уран зохиолын багш М.Отгонцэцэг удирдан явуулж байна.
Монгол хэл-Монгол соёл