Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гарагт Монгол Улсад “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиодог. Тиймээс Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль энэ сарын 27-ны өдрийн 16:00 цагт орон даяар зохион байгуулагдсан бөгөөд АДБ-ийн Хан Хэнтий чуулгын ажилтнууд хамрагдлаа.
Эхний дуут дохио-“Нуугд, Суу, Хүлээ” зарчмыг баримталж, өрөөндөө аюулгүй байрлалд нуугдах (ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох) Хоёр дахь дуут дохио-Барилга, объектыг орхихдоо гарын доорх зүйлээр толгойгоо хамгаалж, “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн дүрмийг мөрдөх.