МУ-ын төрийн шагналт, Чингис хаан одонт нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны мэндэлсний 73 жилийн ойд зориулсан “Хэрлэнгийн домог” уран бүтээлийн тоглолт 2025 оны 11-р сарын 13-ны өдөр 19 цагаас ганцхан удаа тоглогдоно.
АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид суут хүмүүний мэлмий гийсэн өдрөөр түүнд хүндэтгэл үзүүлэх, уран бүтээлүүдээс нь дээжлэн хойж үе, хүүхэд, залуусдаа хүргэх зорилгоор жил бүр энэхүү тоглолтоо зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ жил 2 дахь жилдээ тоглогдох гэж байна.
Нэрт хөгжмийн зохиолчийн Сэрсэн тал, Сэтгэлийн эгшиг, Аав ээж минь зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүд эрхэм танд зориулан энэ үдэш эгшиглэх бөгөөд урилгаар Морин хуур чуулгын уран бүтээлчид оролцох юм.
Тоглолтын талаар дэлгэрнгүй мэдээллийг 80535535, 90909022. Тасалбар захиалга 91717788